ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭнтертайнмент

Энэтхэгт Роналдогийн хөшөөнөөс болж, эсэргүүцлийн жагсаал болов

Энэтхэгийн Калангут хотод Португалийн алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналдогийн хөшөөнөөс болж дуулиан дэгджээ.

Хөшөөг Калангутад хотод нэлээд “асуудалтай” босгосон аж. Хөлбөмбөгийн спорт тус хотод нэлээд алдар хүндтэй спортод тооцогддог. Эрх баригчдын бодож тооцоолсноор Роналдогийн хөшөө нь хүүхэд залуусыг спортын амжилтад уриалах ёстой байв.

Гэсэн хэдий ч, нутгийн оршин суугчид бүгдээрээ тэдний энэ санаачилгыг үнэлсэнгүй. Харин ч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээллээ.

Эсэргүүцсэн гол шалтгаан нь Криштиано Роналдогийн хөшөө нь колоничлолын үеийг нутгийн иргэдэд сануулсан аж. Учир нь, Калангут хот байрладаг Гоа муж бол Энэтхэг дэх Португалийн колонийн нэг хэсэг байсан түүхтэй юм.

Энэтхэг улс өөрийн гэсэн бахархаж омгорхох залуучуудын шүтээнтэй байх ёстой хэмээн нутгийн иргэд үздэг байна.

(Эх сурвалж: Mignews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x