ДЭЛХИЙНИЙГЭМ

Хил давсан Өмнөд Солонгосын иргэнийг цаазалж магадгүй

Өмнөд Солонгосын иргэн хууль бусаар хил даван Умард Солонгос руу орон нутгийн цагаар бямба гарагийн /2022.01.01/ 21:20 цагт зүүн эргийн хоёр Солонгосын хойгийг тусгаарладаг цэрэггүй бүсээс оргосон этгээдийг олсон гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штабаас мэдэгдсэн. Бид энэ мэдээллийг сая мэдээлсэн.

Тэр этгээдийг хэдэн цаг эрж хайсан ч зугтаж чадсан аж. Сөүлийн цэргийн удирдлага дүрвэгчийн цаашдын хувь заяа хэрхэн шийдэгдэх талаар олигтой мэдээлэл байхгүй гэж мэдэгдсэн ч түүнийг хамгаалах хүсэлтийг өмнөдийнхөн Умард Солонгосын талд илгээсэн байна.

Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш Умард Солонгос хилийн хамгаалалтаа чангатгаж, Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр “КОВИД-19”-ийн халдварыг тус улсад тараахгүйн тулд хил давсан иргэнийг хэн ч байсан буудаж хороох шийдвэр гаргасан.

Өмнөх үйл явдлыг сөхөхөд, 2020 оны есдүгээр сард Умард Солонгосын цэргүүд өмнө нь далайд сураггүй алга болсон Өмнөд Солонгосын загас агнуурын ажилтныг буудаж, амийг нь хороосон. Энэ явдал Өмнөд Солонгос даяар нэлээд шуугиан тарьсан. Үүнд Пхеньян уучлалт гуйсан.

Энэ удаагийн хил зөрчсөн иргэнийг коронавирусийн хөл хорионы дэглэмийг зөрчсөн гэх үндэслэлээр түүнд цаазын ял оноож магадгүй гэсэн мэдээлэл байна.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-03 11:39

Манай нэг сумын засаг дарга оччихоод хил хоорондын м�##�ын хулгайтай яаж тэмцдэг вэ гэж асуусан гэнэ лээ.

Зочин
Зочин
2022-01-03 11:39

huurhii mn ger buldee ochih gj tegsen bhdaa

Зочин
Зочин
2022-01-03 11:40

hamgiin ineedtei ni ter nuhur ni buur 6 tsagaas hoish toron hashaag ni tas#aj hil davahaar ajillaj ehelsen gej baigaa, Umnuduud teriig ni oogt medeegui baij baigaad 3 tsagiin daraa medej barij avahaar tsereg yavuulsan bolovch chadalgui aldsan gej bgaa, tegeed teriigee uul hadtai bartaa ihtei geh met gazar nutgiin hundrelees bolson gej tailbarlasan.

Зочин
Зочин
2022-01-03 11:40

Хойдоос оргож өмнөдрүү ирсэн нөхөр өмнөдүүдийн амьдр�##�ын хэв маягийг да�##�гүй буцаж дээ

Зочин
Зочин
2022-01-03 13:39

Ганбаа согтуудаа �##�хчихсан гэнэ

Холбоотой мэдээ

Back to top button