ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Пак Гын Хэ шоронгоос суллагдлаа, Мүн Жэ Ин дараагийн ялтан болох уу

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ ийнхүү Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон  Засгийн газрын ялтнуудыг өршөөх өршөөлөөр шоронгоос суллагдлаа

Авлигын хэргээр ял сонссон байсан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх баригчид өршөөх шийдвэр гаргасны дараа тэрбээр суллагдаж, эрх чөлөөтэй боллоо. Энэ талаар “Ёнхап” /Yonhap/ мэдээллийн агентлаг мэдээлэв.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ нийт дөрвөн жил есөн сар шоронд ялаа эдэлсэн. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хүмүүнлэгийн үүднээс өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

2019 онд Пак Гын Хэ дал мөрөндөө мэс засал хийлгэж, 2021 онд тэрбээр мөр, нурууны архаг өвчний улмаас хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Нэгэн цагт төрийн тэргүүнээр ажиллаж байсан тэрбээр шоронгоос суллагдсаныхаа дараа чухам хаашаа очих нь одоогоор тодорхойгүй байна. Түүний өмнө нь амьдарч байсан байшинг зарсан. Пак Гын Хэ төрийн хамгаалалтад хамрагдах эрхтэй ч бусад эрх ямба эдлэх эрхгүй юм.

Пак Гын Хэгийн Ерөнхийлөгчийн албан тушаал хаших эрхийг 2017 онд импичментийн ажиллагааны улмаас түдгэлзүүлсэн удаатай. Түүнийг авлига, хээл хахуулийн хэргээр буруутгаж, 2018 оны дөрөвдүгээр сард хорих ял оноосон билээ. Прокурорын газраас түүнд 30 жилийн хорих ял, 118.5 тэрбум вон буюу 95 сая орчим ам.долларын торгууль ногдуулах ял шийтгэл ногдуулахыг тухайн үед шаардаж байсан. Гэсэн ч шүүхээс түүнд 24 жилийн хорих ял, ойролцоогоор 95 сая ам.долларын торгууль ногдуулсан.

Өмнөд Солонгосын сүүлчийн Ерөнхийлөгч нар бүгд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа шоронд орсон гэж “South China Morning Post” онцолжээ.

Тиймээс улс төрийн шинжээчид одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч төрийн тэргүүний албаасаа буумагц түүнтэй сөргөлдөгч намынхан түүнд аль хэдийн ял төлөвлөсөн байгаа гэх яриа ч дэгдээд байгаа юм.

(Эх сурвалж: Yonhap; Yandex) 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-04 10:35

manai deedsvvdiig bvx nasaar ni xoriosoi

Зочин
Зочин
2022-01-04 10:35

Ашгүй дээ мундаг ерөнхийлэгч бүсгүй шүү амжилт биеэ бодоорой

Зочин
Зочин
2022-01-04 10:35

manaihni hajuud tseverheen huun Mundag erunhiilugch solongoschuud ih am saitai bdag

Зочин
Зочин
2022-01-04 10:53

Аливаа гүтгэлэг, буруу зүйл үнэн зөвөө олтлоо их цаг хугацаа авах юм даа. Энэ хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санааны асар их хохирол амссан байх. Гэхдээ зөв зүйл хэзээд ялдаг амьдр####ын хууль. Бурууг хүнд тохож шат ахигчид өнөөдөр болж байгаа мэт боловч үнэнд гүйцэгдэхийн цагт бурууг хийснийхээ хариуг хатуухан хүртэх байх даа.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-01-04 14:17

нөгөө худ####ч хулгайч элбэгдоржийг хэзээ баривчилж хорих вэ

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x