ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстаны үймээн: Интернэт сүлжээг тасалж, тэмцэл хурцдахыг хязгаарлаж эхэллээ

Казахстанд интернетийн сүлжээ тасарсаны улмаас бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсад өрнөж буй үйл явдлыг мэдээлэхэд нь саад учруулж эхэллээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр Казахстанд “улс орон даяар интернэтийн сүлжээ тасарсан” хэмээн интернет мониторингийн судалгааны төв “Netblocks” мэдээлэв.

Мягмар гараг /2022.01.04/-т зөвхөн интернетийн сүлжээнээс гадна мобайл интернет ч тасарсан аж. Ер нь бүх сүлжээ тасарсан ба Казахстаны эрх баригчид зориуд сүлжээг тасалсан гэгдэж байгаа юм.

Интернетийн сүлжээг тасалснаар ард иргэдийг Засгийн газрын эсрэг тэмцлийн хурцадмал байдлыг хамрах хүрээг эрс хязгаарлах магадлалтай хэмээн “Netblocks” болон гадаадын хэвлэл мэдээлэл, шинжээчид дүгнэж эхэлсэн. Энэ нь ч үнэний ортой гэгдэж байна.

Интернетийн сүлжээ тасрах нь олон нийтийн улс төрийн дургүйцлээ илэрхийлэх, эрх баригчдыг чөлөөтэй шүүмжлэх боломжийг хязгаарлах магадлалтай.

Казахстанд иймэрхүү эсэргүүцлийн шинж чанартай жагсаал цуглаан зохион байгуулах нь ер нь ховор үзэгдэл. Хэрэв олон хүн нэг дор цугларч, цуглаан зохион байгуулах тохиолдолд заавал эрх баригчдаас урьдчилан зөвшөөрөл авах дүрэмтэй.

(Эх сурвалж: Euronews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button