Алма-Ата хотын олон улсын нисэх онгоцны буудалд ойрын хэдэн цагийн дотор нислэгүүд үйлдэх магадлал тун бага гэх мэдээллийг Агаарын боомтын хэвлэлийн алба мэдэгдэв.
Алма-Атагийн олон улсын нисэх онгоцны буудлын хэвлэлийн албаны дарга Найля Жабагина хэлэхдээ, “Өнөөдөр нислэг үйлдэгдэхгүй байх, харин өглөө тодорхой болно” хэмээн эх сурвалж мэдээлэв.
Одоо нисэх онгоцны буудал хаагдаж, нислэгүүд цуцлагдаж, зорчигчид нислэгээ хүлээсэн зорчигчид гадаа гудамжинд олноороо цугларч байгаа хэмээн нүдээр үзсэн гэрчүүд мэдээлсэн байна.
Мөн, Нур-Султан нисэх онгоцны буудлын нислэгийн мэдээллийн дэлгэцнээс харвал Алма-Ата, Истанбул, Москва, Актобе руу хийх дараагийн нислэгүүдийг цуцалсан байна. Нэгдүгээр сарын 5-нд Алма-Атагийн нисэх онгоцны буудлыг жагсагчид эзлэн аваад байгаа юм.
(Эх сурвалж: The Guardian)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.