ДЭЛХИЙНИЙГЭМ

Алма-Ата хотын цагдаа нар үймээний үеэр олон арван түйвээгчдийг аюулгүй болгожээ

Казахстаны нийслэл Алма-Ата хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Салтанат Азирбек өнөөдөр мэдэгдэхдээ, тус хотод өрнөж буй үймээн самуунд оролцсон олон арван түйвээгчдийг аюулгүй болгож, хэн болохыг нь тогтоох ажиллагааг эхлүүлсэн гэлээ.

Алма-Ата хотын цагдаа нар мөн тус хотод зэвсгийн дэлгүүр дээрэмдсэнийг нотолсон байна.

“Хотын цагдаагийн газраас зэвсгийн дэлгүүр лүү халдаж, зэвсэг хулгайлсан хэрэг гарсныг нотоллоо” хэмээн төрийн мэдлийн “Хабар 24” телевиз мэдээлэв.

Ард иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр мөн Алма-Ата хотод терроризмын эсрэг ажиллагаа эхэлжээ.

Өмнө нь, Алма-Ата хотын оршин суугчид хотын гудамжинд автомат буугаар гал нээсэн гэсэн мэдээлэл гарсан. Цагдаа, цэргийнхэн төдийгүй жагсагчид ч бас пулемётоор зэвсэглэсэн байсныг нүдээр харсан гэрчүүд баталж байгаа юм.  Олон нийтийн сүлжээ, мессенжерүүдийн сүлжээнд автомат буугаар буудаж байгаа нь тод сонсогдож байгаа юм.

(Эх сурвалж: NBC News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button