ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстаны эрх баригчид шатахууны үнийг зургаан сарын турш буурууллаа

Тус улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Казахстанд бензин, дизель түлш, автомашины хийн үнийг төрийн зохицуулалтаар 180 хоногийн хугацаанд буюу зургаан сарын турш бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ. Энэ талаар тус улсын Сайд нарын танхим мэдэгдсэн хэмээн Казахстаны хэвлэлүүд мэдээлжээ. Автомашины шингэрүүлсэн хийн хамгийн дээд үнийг дараах байдлаар тогтоосон байна: /Казахстаны мөнгөн тэмдэгт болох тэнгэ нь монгол төгрөгөөр тооцвол 1 тэнгэ нь 6,56 төгрөгтэй тэнцэнэ/

- Актюбин, Атырау, Мангистау мужуудад–литр тутамд 50-55 тэнгэ;

- Шымкент, Зүүн Казахстан, Жамбыл, Баруун Казахстан, Кызылорда, Туркестаны мужуудад – литр тутамд 60-65 тэнгэ;

- Алма-Ата хотод – литр тутамд 65 тэнгэ;

- Нур-Султан хотод – литр тутамд 70 тэнгэ.

Бензиний үнийг мөн түр хугацаагаар хязгаарлалаа:

- АИ-80 – литр тутамд 89 тэнгэ;

- АИ-92 ба АИ-93 – литр тутамд 182 тэнгэ;

- АИ-95 – литр тутамд 215 тэнгэ.

Акмолин, Актюбин, Зүүн Казахстан, Баруун Казахстан, Костанай, Хойд Казахстан мужуудад дизель түлшний дээд үнийг 260 тэнгэ, Казахстаны бусад бүс нутагт литр тутамдаа 240 тэнгэ байхаар тогтоожээ.

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах үүднээс Казахстаны эрх баригчид бод, бог малын экспортыг зургаан сар, төмс, лууванг гурван сарын хугацаагаар экспортлохыг хориглосон шийдвэр гаргав.

Казахстаны Засгийн газар мөн нийтийн үйлчилгээний төлбөр хураамжийг түр хугацаагаар нэмэгдүүлэхгүй байхаа амласан байна.

Автомашины шингэрүүлсэн хий өмнө нь литр нь 60 тэнгэ байсан ч эрх баригчид үүнийг хоёр дахин буюу 120 тэнгэ болгож нэмэгдүүлснээр Казахстанд эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа билээ.

(Эх сурвалж: WSJ)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-06 22:08

Ямар хямдхан болгосон юм бослого намдахгүй шдээ монгол шиг бүх юмыг үржүүлж тавиад байв�##� ард түмэн нь дарамтлуулаад сэтгэх ч чадваргүй болдог туршлага бна

new
new
2022-01-07 07:59

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хаг�##�гаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс зас�##� хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospita[email protected] ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байв�##�

Холбоотой мэдээ

Back to top button