Нийгмийн

ХОМ: Д.Нямхүү дөрвөн орон сууцтай хэрнээ машингүй гэж мэдүүлж байжээ

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хорино. Харин 48 цагийн дараа дахин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа шүүхэд хүргүүлэх юм. Энэ хугацаа өнөөдөр дуусна.

Түүнийг 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс цугларсан хандив тусламжийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.

Д.Нямхүү захирлын Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн ХОМ-тэй танилцъя.

Тэрээр 2019 онд 45 сая 305 мянган төгрөгийн орлого олсон нь өмнөх оноос 8 сая 892 мянган төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь өнгөрсөн оноос 5 сая 177 мянгаар нэмэгдэж 89 сая 300 мянга болсон байна.

Мөн тэрээр 647 сая 216 мянган төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууц, нэг хашаа байшинтай гэж мэдүүлжээ. Автомашингүй бөгөөд 1.5 саяын нэг адуутай. 15 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.4, 10 га газрыг эзэмшдэг. 27 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжиндаа 300 мянган төгрөгийн хадгаламжтай. 124 сая 681 мянган төгрөгийн зээлтэй. Тэрээр Эрдэнэс Таван толгой ХК-ийн 1072 хувьцаатай бөгөөд нэг ширхэг эрх эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлжээ. 

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-07 17:42

Сарангэрэлийнх наад жилд чинь үүнээс их өссөн.

Зочин
Зочин
2022-01-07 18:44

Англид байдаг хаусаа бичээч

Зочин
Зочин
2022-01-07 19:58

Англид хаустай хүүхдүүд нь тэнд сурдаг. Зөвхөн хаусын газрын төлбөр гэхэд л паундаар хжмжигдэнэ ш тээ

Зочин
Зочин
2022-01-07 20:06

Зөв хүнээ ш####гаж байгаан бна уг нь. Авгай хүүхэд нь Англид амьдардаг, хүүхэд нь хатан хааны нэрэмжит үнэтэй төлбөртэй сургуульд явдаг. Авгай нь ажил хийдэггүй, тансаг байшинд амьдардаг. Ханг####уун нь дэндсэн амьдр####тай айл байгаа юм. 20 жил гаруй ХӨСҮТ-н захир#### хийсэн Нямхүү эмнэлгийн төсөвт суулгасан мөнгийг $-н саятан болтлоо идсэн хүн дээ. Сайн ш####гав#### их юм гарна даа. Ш####гаад байв#### ангайж дуусна дөө. Улсаас тэр тусмаа эмнэлгийн дарга болхоор яаж баяждаг гэдгийг Нямхүүгээс харж болно

Холбоотой мэдээ

Back to top button