
Казахстанд өнөөдөр /2022.01.10/ даваа гарагт тус улсын бүс нутгуудад гарсан террорист ажиллагааны улмаас олон хүн амиа алдсантай холбогдуулан орон даяар гашуудал зарлав.

“Бүгд Найрамдах Казахстан Улсад үйлдэгдсэн террорист ажиллагааны улмаас хүмүүс амиа алдсантай холбогдуулан тус улсад 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр бүх нийтээр гашуудал зарласугай” хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэгдүгээр сарын 8-ны бямба гарагт зарлиг гарган, гарын үсэг зурснаар өнөөдөр ийнхүү гашуудал зарлалаа.
Одоогоор хохирогчдын нарийвчилсан тоо тодрхойгүй байгаа юм. Тус улсын Эрүүл Мэндийн Яамнаас өмнө нь 164 хүн нас барсны 103 нь Алма-Ата хотод байсан тухай тайланг нийтэлсэн. Гэвч ЭМЯ-наас эл мэдээллийг устгасан байна.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдээ буудяихаад ингэх шаардлага байна уу
өөрсдөө �##�чихаад гашууд�##� зарлаад байдаг
Зөвхөн цэрэг цагдаагийн үхлийг мэдээлээд энгийн иргэдийн тоог мэдээлэхгүй байгаан. Токаев бол Назарбаевын утсан хүүхэлдэй, хэл гэснийг нь хэлж хий гэснийг нь хийдэг
Өөрийн иргэдээ гадны улсын цэргээр даруулдаг гаршүүдээ
Өөрсдөө б�##�мад үйл ажиллагаа явуулчаад ,энгийн ард иргэд хөөрхий дөө , эмгэнэл илэрхийлье
oorsdoo gadnaas tsereg oruulj irj ard irgedee hyadchaad hudlaa jujigleh hereg bainuu
Казакстан гэх мэдээ сонирхол татахаа байчихжээ. Барууны жүжиг төгсөж энэ улс хэвийн амьдр�##�даа орж баых шиг
Барууны тавьсан жүжиг хурдан дуусч энэ улсад энх амг�##�ан хурдан тогтоосой. Орост хүрэхийн тулд бүхэл бүтэн нэг улс ард түмнийг золионд гаргаж байна, энэ барууныхан.