Нийгмийн

Х.Нямбаатар: Төрийн тусгай албаныхнаас бүрдсэн хоёр баг Эрээнээс ачаа зөөнө

МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлын мэдээллийн дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилийн ачаа бараа таталтыг хэрхэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй жолооч, тусгай алба хаагчдаас бүрдсэн баг хоёр улсын тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулж ачиж, Замын-Үүдэд буулгана. Ингэж буулгасныг хэн ч очоод Улаанбаатар руу тээвэрлэж болно. Чингэлэг зөөх хоёр баг ажиллана. Нэг нь 100 хүнтэй. Нэг баг нь тээвэрлэлт хийж байхад нөгөө баг нь тусгаарлагдана. Энэ бол тээвэр ложистикийн хүндрэл, инфляцыг бууруулах алхам гэж үзээд энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.

Хил дээр цэрэг аваачиж болохгүй дүрэмтэй. Тиймээс энэ багт цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолоочдыг оруулж ажиллуулна. Уучлаарай, Замын-Үүдэд үйл ажиллагаа эрхэлдэг ТББ болон жолооч нар аа. Үүнийг бид хийж үзэхээс өөр аргагүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 14:32

зөв учраа олохгүй б�##�ай жолооч нарыг харсаар байт�##� монгол улс хэцүүдлээ угаасаа боловсролгүй бүдүүлэг улсууд бол яах аргагүй жолооч нар юм байна

Холбоотой мэдээ

Back to top button