УРЛАГ
С.Саранцацралт дахин үзэсгэлэн дэлгэнэ

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт өнгөрсөн намар "Оюун санаагаа аваръя" үзэсгэлэнгээ дэлгэж, урлагийн салбарт өөрийн контемпорари бүтээлүүдээр шинэ мессеж өгсөн. Тэгвэл дахин нэг үзэсгэлэнгээ ХААН банкны галлерейд дэлгэхээр болжээ.
Шинэ үзэсгэлэнгийн нэр "Out of comfort zone". Мөн энэ удаад зөвхөн jewellery буюу бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт зэрэг гоёл чимэглэлийн бүтээлүүдийг контемпорари чиглэлээр, хайрцаггүй сэтгэж урласан нь анхаарал татаж байна.
Үзэсгэлэн энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 15 хүртэл, нэг сарын хугацаанд дэлгэгдэх аж.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.