Энтертайнмент

Дуучин Нара “Мангир” нэртэй шинэ брендээ гаргалаа

Дуучин М.Нарантуяа “Le miel de Nara” буюу “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брендээ танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд Минжийн Хангайн эхлэл Түнхэлд зэрлэг цэцэгс, эмийн ургамлаас тоос хүртсэн зөгийн балаар тус брендийн бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа аж. 

Энэ тухайгаа тэрбээр,

“Танд хүрч буй энэхүү 450гр балыг гарган авахын тулд :

1150 гаруй ширхэг зөгийнүүд маань 180,200 орчим км газарт нисч Мангир, Туйплан, Хөвөнт, Боролзгоно, Багваахай, Таана, Сөд өвс гэх мэт

4,5 сая орчим байгалийн олон цэцгийн тоос хүртэж балт гүеэгээрээ бал болгон гаргаж түүнийгээ хэдэн 100н мянгаараа нийлэн өдөр шөнөгүй далавчаараа сэвэн бал болгон гаргадаг юм шүү.

Ингээд та бүхэнд хүрч буй манай зөгийнүүдийн хичээнгүйлэн бэлтгэсэн цэвэр зөгийн балыг Нара нь 2019 оны 6-р сарын 24-28ны өдрүүдэд хурааж, ариун цэврийн шаардлага хангасан орчинд гар аргаар өөрөө хичээнгүйлэн савлаж танд хүргэж байна.

Нарагийнхаа зөгийн балыг shoppy.mn -р хүргэлтээр захиалан авч болох ба мөн Нарагийнхаа Хүүхдийн 100-н Сөүл Плазагийн 3н давхарт байрлах Нара Бүтик дэлгүүрээс худалдан авч дэмжээрэй” гэжээ.

Зөгийн балны нэг сав нь 33 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button