НийгмийнСПОРТ

ТАНИЛЦ: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан ТАЙЛБАР

Допинг илэрсэн тул аварга цолоо хураалган, өнгөрсөн жил давтан хэрэглээд барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболдын асуудлаар МҮБХ-ноос тайлбар хийлээ.

Тус тайлбарт “Сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн сүлжээгээр МҮБХ-ны тэргүүнийг илтэд гүтгэх, хэлээгүй үгийг хэлсэн болгож харагдуулах ташаа мэдээллүүдийг ихээр гаргаж, олон нийтийг турхирах увайгүй үйлдлүүд хийх боллоо.

Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн цэцдийн зөвлөлийн хурлаас баталсан “Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн долоодугаар бүлгийн гурав дахь хэсгийн “о”-д-”...допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн дөрвөн жил, давтан илэрвэл найм ба түүнээс дээш жилээр гадаад, дотоодын бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасна” хэмээн заасны дагуу хариуцлага ноогдуулсан. Энэхүү хариуцлагыг нэг хүн гаргах бус МҮБХ-ны Тэргүүлэгчдийн дүрмийн дагуу хамтын шийдвэрээр гаргасан болно.

Иймд допингийн зөрчил гаргасан бөхчүүд, тэдний дэмжигчид зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг урьтал болгох биш гагцхүү Монгол бөх хэмээх эрхэм зүйлээ нэн тэргүүнд бодож, ёс зүйтэй байхыг хүсэж, уриалж байна.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо Монгол бөхөд хар сүүдэр болоод байгаа допинг хэмээх тахалтай хатуу байр суурийг баримтлан, хойч үедээ олон зуунаас уламжлан ирсэн Монгол бөхийг ёс бус зүйлээс ангид уламжлуулан үлдээхэд анхаарч ажиллах болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2022-01-13 07:48

Олон улсын жишгээс давсан дүрэм гэж байх уу тэгээд ялгавартай байгаад л хүмүүс бухимд�##�тай байна зарим нь 11 сараар зарим нь 8 жилээр арай юу өмөөрч байгаа юм бишээ ХҮН БҮРТ ИЖИЛ ТЭГШ

Зочин
Зочин
2022-01-13 09:37
Reply to  тогтох

ДОПИНГ БОЛ СПОРТЫН ЕРТӨНЦӨД ХАР ТАМХИ Л ГЭСЭН ҮГ.МАРГАЛДААД ЗАРГАЛДААД БАЙВАЛ НАСААР НЬ ХАСЧИХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛ УЛАМЖЛАЛАА ЦЭВЭР АРИУН АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ .ОЛОН УЛСЫН БОЛОН ОЛИМПИД ДАВТАН ХЭРЭГЛЭВЭЛ ТЭДЭН ЖИЛ ГЭСЭН ЮМ ХААНА БАЙНА. БАЙХГҮЙ ШҮҮ.ХАРИН Ч ОЛИМПИД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ДОПИНГ ДАВИАН ХЭРЭГЛЭСЭН БОЛ ТЭР УЛСЫН ЭРХИЙГ БҮХ ТАМИРЧДЫГ НЬ ХАСДАГ ЮМ. ДОПИНГИТЭЙ БӨХ БАРИЛДУУЛААД ТҮҮНИЙГ ХАРААД СУУДАГ ЯМАРЧ ХҮН БАЙХГҮЙ ЭЭ.ХАРИН Ч ӨӨРСДӨӨ ДОПИНГ ШИНЖИЛДЭГ БАГАЖТАЙ БОЛООД БҮХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИДЫГ ШАЛГАЖ БАЙХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ.

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
2022-01-13 09:17

Үндэсний бөхийн холбоог татан буулгав�##� таарна

Холбоотой мэдээ

Back to top button