
Казахстанд үүссэн нөхцөл байдлын улмаас Алма-Ата хотын олон улсын нисэх буудал өнөөдрөөс эхлэх нээгдлээ. Зорчигч тээвэрлэсэн иргэний анхны онгоц тус буудалд газардсан талаар Казахстаны Иргэний Нисэхийн Хорооноос мэдээллээ.
Онгоц нь тус улсын нийслэл Нур-Султан хотоос ирсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдөр орон нутгийн цагаар 08:00-21:00 цагийн хооронд Нур-Султан-Алма-Атагийн чиглэлд найм орчим нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Нэгдүгээр сарын 6-ны шөнө үймээний үеэр Алма-Ата хотын нисэх онгоцны буудал халдлагад өртсөн. Нисэх онгоцны буудал үймээн самуун дэгдээгчдийн халдлагаар сүйтгэгдэж, буудал доторх кафе, дэлгүүр, онгоцны тийз борлуулах цэгүүдийн цонх хаалгыг эвдэлж, хагалсан үйл явдал болсон.
Алма-Ата хотын нисэх онгоцны буудлыг 1935 онд барьсан ба Казахстаны хамгийн том нисэх онгоцны буудал юм. Нисэх онгоцны буудлын хувьцаа эзэмшигчдийг нэрлэвэл, Туркийн “TAV Airports” 85 хувийг, Казахстаны дэд бүтцийн сан 15 хувийг тус тус эзэмшдэг аж.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.