ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Дуучин Робби Уильямс байшин нь "сүнс"-тэй учир хямд зарна

Британийн дуучин Робби Уильямс Англи дахь Уилтшир гүнгийн харъяа Комптон-Бассет тосгонд байх XVII зууны үеийн харшаа зарахаар болжээ. Анх эл харшаа есөн сая орчим фунт стерлингээр зарахыг хүссэн ч хэд хэдэн удаа үнийг буулгасан аж.

“Дэйли Мэйл” /Daily Mail/-ийн мэдээлснээр, Уильямс тэр харшид нь “сүнснүүд” байдаг гэсэн үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг 6.75 сая фунт стерлинг болгон бууруулсан гэнэ.

Дуучны хэлснээр, “сүнснүүд”-ийг гэр бүлийнх нь бүх гишүүдээс гадна гэрийн үйлчлэгч нар ч харсан аж. Робби Уильямс эл харшдаа байхаар бие нь зарсхийж, нуруугаар нь хүйт оргидог гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Тэрбээр харшийг 2008 онд худалдан авч, амьдарч эхэлсэн ч 2010 онд харшийг зарах тухай ярьж эхэлсэн. Түүний том охин нь бас шөнө айгаад унтаж чадахаас больсон учир харшаа зарахаар болсон аж.

Робби Уильямс залуу бага наснаасаа “нөгөө ертөнц”-тэй холбогдож, “сүнс”-тэй харилцдаг байсан тухайгаа өмнө нь бас хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.

Одоо Робби Уильямс Швейцарь луу нүүх ба тэрбээр Женевт нуурын ойролцоохон 24 сая фунт стерлингээр тансаг харш худалдан авсан.

(Эх сурвалж: Mirror UK)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button