МҮБХ-ноос өнөөдрийн барилдааныг цуцаллаа

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн тул барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнөөдрийн барилдаанд барилдахаар ирснийг бөхчүүд эсэргүүцсэн. Бүр нэгийн даваа эхлэн, тэд учраа бөхөө давсны дараа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Найман хос бөх барилдаж байна. Барилдаан цаашид үргэлжлэх боломж бага байна. Тиймээс Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар бөхчүүдээ хүндлээд өнөөдрийн барилдааныг өнжих хэрэгтэй байна” гэсэн.

Улмаар улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өөрийн хүсэлтээр өнжсөн. МҮБХ-ноос Н.Батсуурь аваргыг өнөөдрийн барилдаанаас өнжүүлэх шийдвэр гаргасан юм.

Ийнхүү улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдааны нэгийн даваа эхлэхэд Н.Батсуурь аварга, түүний аав, улсын харцага Намсрайжав нарын бөхчүүд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, барилдааны талбай дээр гарч ирэн, зогссон. Үүссэн нөхцөл байдлын улмаас өнөөдрийн барилдааныг зогсоох, цуцлах шийдвэр МҮБХ гаргалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Л�##�рын Аав хүү хоёр �######�
МҮБХолбооныхоо шийдвэрийг биелүүлэхгүй эсэргүүцсэн учраас МҮБХолбооноос Увс нуур дэвжээг нэн даруй хассугай. Энэ бол дэлхий даяар мөрддөг хамгийн энгийн зарчим.
Наадамд допинг хэрэглэж барилдаж эрхээ хасуулчихаад дараа жилийн наадамаас өмнөхөн эрх нь сэргээд наадамдаа барилдаад байна гэсэн үг шүү дээ...Арай л байнаа...
Уураа хүрэхээр м�##�гайгаа хаяж яваад
Дураа хүрэхээр м�##�гай олж өмсөөд ирээд бж болохгүй биз дээ.
Зодог тайлж бна гэж ойлгосон шд.
Хэнбугай байсан ч хуулинд захирагдах.м�##�гайгаа хүчээ өгч саяхан зодог тайлахгүй юмуу зурагтын бичлэг эвлүүлэг байхнээ.
хогийн Увс дарвадийн шээснүүд хаа газар наадам улс төр Монголчуудыг т�##�цуулсан самарсан шижгийн хүн дүрстэй хогнууд байхийм даа эцэг хүүтэйгээ нийлж ард түмний наадам самарч байж хог дээр үсэрвээ их баяжсан бааснууд