ХОВЧ ШАР

Э.Гантулга: Цаашид нохойны халдаг шалтай хоёр давхар хаус хийнэ

Сүүлийн үеийн ноход террастай үүрэнд тухалдаг болжээ. Тэрхүү тансаг үүрийг урладаг Э.Гантулгаас хэрхэн, яаж нохойн үүр хийх санаа төрсөн талаар тодрууллаа.

Тэрбээр "Аав маань модоор эдлэл хийдэг байсан. Бага байхад маань мод зоруулж, сийлүүлж гарын эв дүйтэй болгосон. 2021 оны арваннэгдүгээр сард нохойдоо үүр хийсэн юм. Түүнийгээ хашаандаа нохойтой айлуудын группд "Ийм үүр хийлээ" гээд пост оруулсан юм. Гэтэл хүмүүс дор нь "Ямар хөөрхөн юм бэ", "Захиалга өгөөд хийлгүүлж болох уу" зэргээр сэтгэгдэл бичсэн. Тэгээд л хоёр сарын өмнөөс нохойн үүр урлаж эхэлсэн.

Үүрээ Dog House Made in Mongolia фэйж хуудсаараа дамжуулан борлуулж, захиалгаа авдаг. Үнийн хувьд 100-900 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Хийц ихтэй болоод ирэхээрээ үнэ нь өндөр, ажиллагаа багатай болохоороо үнэ нь бага байдаг.

Нохойн үүрээ ганцаараа хийдэггүй. Аав, ээж хоёртойгоо хамт хийдэг. Ээж маань арын албад хоо унд хийдэг. Аав маань миний туслахаар ажилладаг. Одоогоор аав, ээж хоёрынхоо ажил олгогч нь болчихсон. Багахан өрхийн бизнесээ хийж байна.

Цаашид нохойн үүрээ илүү дэвшилтэт болгож хоёр давхраар хийдэг болно. Мөн шалыг нь халдаг болгохыг зорьж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 09:16

Нохойндоо авч өгье

Зочин
Зочин
2022-01-22 20:57

tsagaan davaanii hogiin tsegiinhend neg hunii iim house hiigeed ugchihuuch hyamd uneer.Hohoind hiij bolj baigaam chin hund bas hiigeed ugchihvul ....

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x