ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Селин Дион эрүүл мэндийн шалтгаанаар аялан тоглолтуудаа цуцлав

Канадын алдарт дуучин Селин Дион /Celine Dion/ эрүүл мэндийн шалтгааны улмаас Хойд Америкт хийх аялан тоглолтоо цуцалжээ. Энэ талаар дуучин өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Би энэ хугацаанд өөрийгөө илүү сайн болно гэдэгт найдаж байсан. Гэвч би  тэвчээртэй байж, эмч нарын бичиж өгсөн заавар дэглэмийг дагаж мөрдөх хэрэгтэй юм байна” гэж бичжээ.

Селин Дион энэ оны гуравдугаар сарын 9-өөс дөрөвдүгээр сарын 22-ны хооронд хийхээр төлөвлөсөн тоглолтуудаа ч цуцалсан байна.

Хэт их турж эцсэнээр эрүүл мэнд нь муудах шалтгаан болсон гэгдэж байгаа юм.

(Эх сурвалж: New York Post)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button