ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Талибанчууд эмэгтэйчүүдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашиглав

“Талибан” хөдөлгөөн эрхээ хамгаалан жагссан эмэгтэйчүүдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан талаар Афганистаны “Amaj News” агентлаг “Фэйсбүүк” хуудсандаа мэдээлжээ.

Афганы эмэгтэйчүүд нийслэл Кабул хотын гудамжинд жагсаж, эрх тэгш байдал, шударга ёсыг шаардав.

Жагсаалын гол шаардлага нь хижаб буюу гивлүүрт хувцас заавал өмсөхийг  эмэгтэйчүүд эсэргүүцэж байгаа юм. Мөн эмэгтэйчүүд Афганистанд хоцрогдсон соёл иргэншлийг хүсэхгүй байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж, “Талибан” хөдөлгөөнийхөнд “олзлогдохоос залхаж” буйгаа илэрхийллээ. Тэд “Эмэгтэйчүүдийн эрх бол хүний ​​эрх” гэсэн уриа лоозон барин жагссан байна.

Талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа эмэгтэйчүүдийг бие, нүүрээ бүхэлд нь бүрхсэн хижаб өмссөн тохиолдолд л ажиллах, суралцахыг нь зөвшөөрсөн юм.

Талибанчууд мөн охид, эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглосон шийдвэр гаргасан. Үүний дараа, эмэгтэйчүүдийг хижабгүйгээр таксинд суухгүй байхыг, хамаатны эрэгтэй хүнгүйгээр ганцаараа хол замд явахыг нь хориглосон юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x