
Алма-Ата хотод гарсан үймээн самууны үеэр гэмт этгээдүүд хотын морг буюу шарил хадгалах газар луу долоон удаа халдлага үйлдэж, моргт байсан 41 хүний цогцосыг хулгайлсан хэмээн тус хотын цагдаагийн газрын дарга Канат Таймерденов мэдэгдлээ.
Түүний хэлснээр, “Гэмт этгээдүүд үймээний үеэр амь эрсэтсэн болон шархадсан нэгнийхээ цогцосыг моргт үлдээлгүй авч явсан” гэж тодотгов.
Мөн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр 1,347 зэр зэвсэг хулгайд алдагдсан гэж мэдээлэв.
Албан ёсны мэдээгээр, үймээний үеэр нийт 160 хүн амиа алдсаны 11 нь хууль сахиулах байгууллагын алба хаагч, 149 нь жирийн иргэн байсан аж.
(Эх сурвалж: Regnum)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШАШИН НОМЫНХОО ТАЛААС ТАЛИЙГААЧИЙГ ДОРОМЖЛУУЛАХГҮЙ ГЭЖ ҮЗСЭН БАЙХ Л ДАА. НӨГӨӨ ТАЛДАА БАРИМТ БОЛГОЖ БАЙГАА БОЛОВ УУ УЧИР КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР АРД ИРГЭДИЙНХЭЭ ЭСРЭГ ЦЭРГИЙН ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ДАНДАА МЭРГЭН БУУДАГЧДААР ИРГЭДИЙН ТАРХИЙГ ХАГА БУУДУУЛСАН БАЙГАА НЬ ИХ ХЭРЦГИЙ БАЛМАД ҮЙЛДЭЛ ЮМ