УЛС ТӨР

“Шилэн” Б.Цогтгэрэлийг Б.Бат-Эрдэнийн оронд “томилно”

ШӨХТГ-ын даргаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнийг МАН-ын УЗ-өөр гэнэт оруулж, Н.Уртнасангийн оронд томилохоор болсон. Ингэснээр ШӨХТГ-ын даргын албан тушаал дээр нөхөн томилгоо хийгдэхээр болж буй юм. ШӨХТГ нь Монгол Улсын Шадар сайдын харьяа агентлаг бөгөөд Б.Бат-Эрдэнэ нь ковидын үеийн хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнуудын нэг байв. Тэрбээр ТАЗ-өөс чөлөөлөхөөр мэдэгдсэн дарга нарын жагсаалтад багтаж байсан ч сайдаар дэвшин ажиллахаар болоод байгаа юм.

Түүний орон хийгдэх нөхөн томилгоон дээр Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газраас саяхан ТАЗ-өөс барьж буй энэ чиглэлийг эс тоож, хэд хэдэн томилгоог хийсэн. Уг жишгээр ШӨХТГ-ын даргын томилгоог сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хийх чигтэй байгаа юм. МАН-ын удирдлагуудын төвшинд Б.Бат-Эрдэнийн оронд “шилэн” Б.Цогтгэрэлийг томилохоор тохиролцсон гэх мэдээлэл байна.

Б.Цогтгэрэл нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр бэлтгэж байсан ч У.Хүрэлсүх мандат өгөхөөс татгалзсан. Улмаар сонгуулийн дараа ШӨХТГ-ын даргаар очих шахалт намынхандаа хийсэн ч амжилтгүй болж,”УБТЗ” ХНН-ийн ажлаас мөн шахагдсан байдаг. Тэрбээр нэгэн үес УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх хийж байгаад чөлөөлөгдсөн юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 08:38

ene neg shantaacjin hog haa saigui l hor hutgaj yavahiin

Зочин
Зочин
2022-01-18 08:46

iim hogiin yumnuud dandaa l alban tushaal avch baih yumaa

Зочин
Зочин
2022-01-18 08:48

L###riin P..

Зочин
Зочин
2022-01-18 09:19

ene shilen tsogtood bid yamar urtei yum be

Zochin
Zochin
2022-01-18 09:31

Мөнгөний шун�##�тай нөхөр. Харваас хахиулаар ажилладаг гар ш дээ. Ийм хүн тэнд тохирохгүй. Иймэрхүү юмнууд ТТ түлшний удирдлагууд шиг идэж уухаа л бодно. Өөр юм байхгүй

Zochin
Zochin
2022-01-18 10:40

Bas neg hulgaich

Haha
Haha
2022-01-18 11:20

Ene haltar g###g dald oroosoi

Зочин
Зочин
2022-01-18 12:25

энэ харин зөв байх шүү даравгар хүн сайн ажиллаад байсан тэнцэх байх

Холбоотой мэдээ

Back to top button