Нийгмийн

ХХЕГ: Минжийн хангайн заставт очсон гишүүдийн нэр, тоог хэлэх боломжгүй

Минжийн хангайд орших Хилийн 0151 дүгээр ангийн 0272 дугаар салбарын албан хаагчид, ар гэрийнхэн нь коронавирус тусан, эмчлүүлж байна. Олны холоос хол, тайгад орших заставт УИХ-ын гишүүд очсоноос болж халдвар тараасан гэх мэдээлэл цацагдаад буй. Бид энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайвангаас тодрууллаа.

-Минжийн хангайн заставын албан хаагчдаас халдвар илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Үнэн үү?

-Үнээн. Одоогоор ээлж солилцож ирсэн ахлагч, жолооч болон хилийн заставт ажиллаж8 амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхдээс халдвар илрээд байгаа. Коронавирус туссаныг нь шинжилгээгээр тогтоон, Улаанбаатар хот руу татан авсан.

-Одоо биеийн байдал нь хэр байгаа вэ?

-Биеийн байдал нь хэвийн, гэрийн тусгаарлалтад байгаа. Заставт хүүхэд байсан тул татаж авахдаа хамтад нь авч ирсэн юм.

-Заставт халдвар тархсан нь УИХ-ын гишүүд очсонтой холбоотой юу?

-Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-нд ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүний хамт Минжийн заставт ажилласан юм.

Бүлгийн бүрэлдэхүүн хилийн заставаас явахаас өмнө PCR-ын шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан байна. ХХЕГ-ынхан, УИХ-ын гишүүд очсоны улмаас халдвар тархсан гэж үзэх боломжгүй.

Учир нь дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 9-нд тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлагчаас халдвар илэрсэн.

-Тэнд нийт хэдэн гишүүн очсон бэ?

-УИХ-ын гишүүдийн тоо, нэрийг хэлэх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 12:03

Хахаха бас л нэг муу жолоочруу хамаг �##�даагаа. Чихээд өөрсдөө цэвэр үлдлээдээ

Зочин
Зочин
2022-01-18 12:18

Зүгээр бодит үнэнээрээ л байгаач дээ.ковид хаа сайгүй л байнс уих гишүүд очоод х�##�дварласан нь тодорхойшдээ тэд ямар хариуцлага ёс зүй байх юм биш ковид тараасан гэдэг нэр зүүхгүй гэсэндээ л дараа хоол хүнс зөөсөн жолочоос х�##�дсан гээд буруутан зохиочих юм .энэ өвчин хаа сайгүй л байгаа өвёин тараасандаа биш хандлага нь дандаа тйм арчаагүй байх юм .тэр уих гишүүд чинь шинжэлгээ өгөх ёс суртахуун байхгүй жинхэнэ ялзаосан хүмүүс

Зочин
Зочин
2022-01-18 12:21

Ээ тэмбүү аваад ирэв үү

Зочин
Зочин
2022-01-18 12:22

Yagaad Ed nar iim aimhai yum be, zarlaad l hayah heregtei shd. Yunaas ni aidag bnaa

Зочин
Зочин
2022-01-18 12:23

олон гишүүд нэртэй улс самарагчид ковид туссан гээд дарга нь хэлээд сууж байсан чи пялдаг царайлж нуугаад яадгийн

самбуу
самбуу
2022-01-18 14:33

Наад нөхд<д чинь мэдээж нисдэг тэргээр очоод ан хийцгээсэн дээ баараггүй.

Зочин
Зочин
2022-01-18 14:42

Х�##�двар сөрөг гарсан юм бол нэр, тоог нь хэлээч, �######� долоогч хурандаа гуай

Zochin
Zochin
2022-01-19 07:15

Hoit geriin har Owoohoi g####in vlger bui za muu bolgoj jolooch tsewerlegch bvh muu muuhaigaa ugdug boljidee!!

Холбоотой мэдээ

Back to top button