Тодруулга: Модонд цохиулсан цэргийг ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна
Өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр цэргийн алба хаагч модонд цохиулж тархиндаа хүнд гэмтэл авсан тухай мэдээлсэн билээ.
Эргэн сануулахад ХХЕГ-аас: "Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид 2022 оны I ээлжээр Увс аймгийн Тариалан сумаас татагдсан 19 настай, байлдагч Б нь наймдугаар сарын 07 –ны өдрийн 12.00 цагийн үед ой модонд түлээний мод бэлтгэж байх үедээ модонд цохиулж, толгойн тус газраа гэмтэл авч ухаангүй байдалтай байна гэсэн мэдээг ХХЕГ хүлээн авсан. Хугацаат цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндийг түргэн шуурхай цаг алдалгүй аврах ажиллагааг эхлүүлж, Хил хамгаалах ерөнхий газар болон Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмч нарын бүлгийг томилон гэмтсэн байлдагч болон ар гэрийг нь нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод татан авчраад байна" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2022.08.09/ энэ асуудлаар дахин тодруулж цэргийн биеийн байдлыг асуухад: "Тухайн алба хаагчийг ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байна. Анх ирэхдээ хүнд, ухаангүй гэх эмнэлгийн дүгнэлт гарсан. Одоо биеийн байдал нь тэр хэвээрээ байгаа аж. Эмч нарын зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.