СПОРТ

Бадминтоны олон улсын тэмцээн Спортын төв ордонд болж байна

“Токио-2020” олимпийн эрхийн оноо цуглуулах бадминтоны олон улсын тэмцээний нээлт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Mines up-Total Mongolia” компанин захирал Б.Чинзоригтэргүүтэй албаныхан оролцсон юм.

Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээн “Mines Up-Total Mongolia International Challenge” нэрийн дор 25 мянган ам.долларын шагналын  сантайгаар зохион байгуулагдаж буй.

Уг тэмцээнд АНУ, Канад, Англи, Герман, Австрали, Япон, Тайвань, Тайланд, Малайз зэрэг бадминтоны өндөр хөгжсөн 24 орны 160 гаруй шилдэг тамирчин өрсөлдөхөөр манай улсад иржээ.

Дэлхийн бадминтоны холбооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны хооронд болох бүх чэлленжер, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мастерс, супер цом, алтан гранпри, гранпри ангиллын бүх тэмцээнд олимпийн оноо олгох юм. Эдгээр тэмцээний нэг болох олимпийн эрхийн оноо олгох “Mines Up-Total Mongolia International Challenge” Монголд болж буйгаараа онцлогтой. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин чансааны 4000, мөнгөн медальтан 3400, хүрэл медаль хүртвэл 2800 оноо авна. Харин шилдэг 32-т багтвал үзүүлсэн амжилтаас нь хамаарч 920-2200 олгох ажээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button