НийгмийнУЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Газар өмчлөгч, сууц өмчлөгч хоёрын эцэс төгсгөлгүй маргааныг энэ хууль өдөөчих вий

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ хуулийн санаа нь их зөв мөртлөө нийгэмд эргээд ямар нөхцөл байдал бий болгох вэ гэдгээ Б.Энхгишүүн сайн судалж үзэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар сууц өмчлөгчдийн эрхийг нээх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ энэ нь эргээд газар өмчлөгч, сууц өмчлөгч хоёрын эцэс төгсгөлгүй маргааныг өнөөдөр бид энэ хуулиар өдөөчих вий. Тийм болгоомжлол байна. Ийм хариуцлагагүй байдлыг төр өөрөө өдөөж болохгүй.

Нуухыг авах гэж байгаад нүдийг сохлоно гэдэг шиг юм болох вий. Газрын асуудал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. 100 жилийн дараа юу болох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Өнөөдөр өвөлжөөндөө байшин, сууц барьж буй малчинд ч энэ хууль хамаатай. Нийгэмд асар их үл ойлголцол үүсэх бодит эрсдэл байгаа шүү гэдгийг анхааруулъя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x