ДЭЛХИЙНИЙГЭМ

Н.Назарбаев: Би Казахстаны нийслэлд байна, би хаашаа ч яваагүй

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев тус улсад үймээн самуун дэгдсэний дараа анх удаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг https://centralasia.media/ сайтад нийтлэгдсэнийг хөрвүүлэн хүргэе.

https://www.youtube.com/watch?v=pPSr8SSV-qc

Эрхэм Казахстанчууд аа! Эрхэм элэг нэгтнүүд ээ!

Нэгдүгээр сарын үйл явдал Казахстаныг бүхэлд нь цочирдууллаа. Казахстанд өрнөсөн зохион байгуулалттай үймээн самуун, дайралтуудын гол зорилго нь улс орны бүрэн бүтэн байдал, төрийн үндэс суурийг сүйрүүлэх явдал байлаа.  Тусгаар тогтнол гэдэг бол болгоомжтой харьцахыг шаарддаг нүдний цөцгий мэт хайрлах ёстой хэврэг, нандигнах ёстой зүйл юм гэдгийг эдгээр үйл явдлууд дахин харууллаа. Болсон эмгэнэлт явдал бид бүгдэд сургамж болсон. Энэ бүх үймээн самуун, аллага хядлагыг чухам хэн зохион байгуулсныг олж тогтоох нь чухал. Мөрдөн шалгах ажиллагаа энэ бүх асуултад хариу өгөх болно. Амиа алдагсдын гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Шархадсан ард иргэдээ хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе.

Надад хандсан олон өргөдөл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлийн хариуд хэлэхэд би 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Касым-Жомарт Токаевт шилжүүлж, түүнээс хойш тэтгэвэртээ гарч, гавъяанйхаа амралтыг эдэлж, яг одоо ч би Казахстаны нийслэлд байна, би хаашаа ч яваагүй гэдгээ мэдэгдье.

Засгийн эрх Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын мэдэлд байна. Тэрбээр мөн Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн дарга. Удахгүй Ерөнхийлөгч “Нур Отан” Намын даргаар сонгогдоно. Тиймээс элитүүдийн хооронд зөрчил, сөргөлдөөн байхгүй. Энэ сэдвээр гарсан цуу яриа бол огт үндэслэлгүй юм.

Би 30 жил эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг хүн бүхэн мэднэ. Бид улсынхаа хил хязгаарыг бэхжүүлсэн. Бид дэвшилтэт шинэчлэлийг авчирсан. Бид хамтдаа тусгаар тогтносон Казахстан улсыг үүсгэн байгуулж, нийгэм, эдийн засгийн хөгжилдөө өндөр үр дүнд хүрч, Төв Азид төдийгүй ТУХН-д олон талаараа тэргүүлэгч болсон.

Казахстан улс бол дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй улс болсон. Энэ бол нийт Казахстанчуудын эв нэгдэлийн үр дүн юм. Улс орны тогтвортой байдал, амгалан тайван байдал миний зорилго байсаар ирсэн. Бид бүгдээрээ эдгээр үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх учиртай. Бид хямралыг даван туулж, улам хүчирхэгжих болно.

Ерөнхийлөгч ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн шинэ хөтөлбөрөө дэвшүүллээ. Энэ хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй.

Эрхэм элэг нэгтнүүд ээ, та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа миний хийж байсан шинэчлэл, шинэчлэлийн чиглэлийг дэмжсэн та бүхэнд талархлаа” гэсэн юм.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button