Нийгмийн

"Олон нийтийн газраар үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь Омикроноор халдварласан"

ХӨСҮТ-өөс Омикрон хувилбартай холбоотой цаг үеийн асуудлаар Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр нар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: PCR шинжилгээнд эерэг илрэх тохиолдол оны өмнө 4-5 хувь байсан бол энэ тоо эрс нэмэгдэж 20 хувьд хүрсэн. Олон нийтийн газраас үйлчлүүлсэн иргэдийн 60 гаруй хувь нь халдвар авсан. Мөн гэр бүл, албан байгууллагын хүрээнд амны хаалтаа авч байгаа учраас халдвар их авсан байна.

Омикрон мутацын оргил үе хоёрдугаар сарын эхэн үед явагдана. Энэ нь Сар шинийн баяртай давхцаж байгаа. Үргэлжлүүлээд сурагчдын хичээл цуглах учраас эрсдэл их болж байна. Тиймээс иргэд сар шинийн баяраар айл хэсэхгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button