ДЭЛХИЙНИЙГЭМУЛС ТӨР

Гадаадын хэвлэл: Монгол Улс дипломат түүхэндээ хамгийн олон эмэгтэй элчин сайдтай улс боллоо

Монгол Улсын УИХ-ын намрын чуулганаар гадаадад суух элчин сайдуудыг томилсон. Ингэснээр Монгол Улс дипломат албаны түүхэндээ анх удаа хамгийн олон буюу зургаан эмэгтэй элчин сайдтай болсон талаар "centralasia.media" сайт нийтэлжээ. Тус сайт Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн “Твиттер” хуудсанд жиргэсэн нийтлэлийг онцолжээ.

“Бид элчин сайдуудыг гавьяа зүтгэлээр нь томилох, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд илүү анхаарч байна. Шинээр томилогдсон элчин сайдууд бүгд өндөр боловсролтой, туршлагатай мэргэжлийн дипломатчид. Өөр нэг анхаарах зүйл бол орчин үеийн дипломат харилцааны түүхэнд эмэгтэйчүүдийг элчин сайдаар томилох нь ховор байдаг. Гэсэн ч, энэ удаад 31 элчин сайдаас зургаан нь эмэгтэй элчин сайд байна. Эмэгтэйчүүдийн манлайллын асуудал гадаад харилцаанд ийнхүү биеллээ олж байгаад баяртай байна” хэмээн Б.Батцэцэг сайд жиргэснийг нийтэлжээ.  

Монгол Улсын гадаадад төлөөлөн ажиллах эмэгтэй элчин сайдууд:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогос;

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэн;

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа;

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг;

Монгол Улсаас Бразил улсад болон Чили улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг;

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа;

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү.

(Эх сурвалж: Сentralasia.media)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2022 22:37

Hun hulgailahad oroltson geggdeg huuhen uu?

Холбоотой мэдээ

Back to top button