ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Дуучин Сиа амиа хорлохыг хүсжээ

Австралийн алдарт дуучин, ая зохиогч Сиа /Sia/ хувийн амьдралынхаа гунигтай нарийн ширийн зүйлсийн талаар олон нийтэд хуваалцжээ.

Дуучин бүсгүй амиа хорлохыг хүсэж буйгаа хүлээн зөвшөөрсөн аж. Энэ нь түүнийг үзэн ядагчдаас ирүүлдэг “angry” /ууртай/ сэтгэгдлүүдийг тэвчихээ больсонтой нь холбоотой гэнэ.

Тодруулбал, 2021 онд түүний найруулсан “Мюзик” гэх кино нээлтээ хийсэн. Эл кинонд аутизмтай гэж оношлогдсон охины тухай өгүүлдэг. Кино цацагдаж эхэлсэн цагаасаа л олны шүүмжлэлд өртөж эхэлсэн. Киноны гол дүрд аутизмгүй жүжигчнийг тоглуулсан нь үзэгчдэд огтхон ч таалагдаагүй юм.

Дуучин бүсгүй ийнхүү шүүмжлэлд өртсөн нь түүнд маш хэцүү байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тиймээс тэрбээр удаан хугацааны турш сэтгэлийн гүн хямралд орж, амиа хорлохыг хүртэл хүсэж эхэлсэн аж. Эцэстээ бүр тусгай эмчид хандан эмчлүүлсэн байна.

“Би амиа хорлох бодолд автсан. Амиа хорлох оролдлого дахин дахин давтагдсан. Тэгээд би нөхөн сэргээх төвд эмчлүүлсэн” гэж Сиа “Нью-Йорк Таймс” сонинд ярьжээ.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-22 11:57

Soshial gej iim ayultai bga uym da

Back to top button