ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Титаник” онгоцыг далайн ёроолоос гаргадаггүй шалтгаан

1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Атлантын далайд живсэн “Титаник” хөлөг онгоц сүйрсэн газраасаа холгүйхэн далайн ёроолд байсаар л байна.

Үнэн хэрэгтээ, одоо хөлөг онгоцыг далайн ёроолоос татаж гаргах бараг боломжгүй болсон гэгдэж байгаа юм. Сүйрлийн дараа онгоцыг татаж гаргахад  шаардлагатай бүх технологи байсан хэдий ч тийм зүйл болоогүй. Харин сүйрснээс хойш хэсэг хугацааны дараа “Титаник” онгоцыг хэдэн км-ийн зайд зөөвөрлөсөн ч, дараа нь түүний байршлыг тогтоож чадаагүй юм.

Анх 1985 онд л Роберт Баллардаар ахлуулсан экспедицийн гишүүд “Титаник” онгоцны байршлыг тогтоосон ч тухайн үед түүнийг гаргах боломжгүй байсан. Энэ нь далайн нян бактерууд хөлөг онгоцыг “идэж” эхэлсэн тул дээш гаргах оролдлого хийвэл “Титаник” бутрах эрсдэлтэй болжээ. Тиймээс зарим эрдэмтэд хэдэн арван жилийн дараа “Титаник” хөлөг онгоцноос ямар ч ул мөр үлдэхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

“Титаник” онгоцыг далайн ёроолоос гаргахгүй ч хөлөг онгоц дотор байсан таван мянга гаруй эд зүйлсийг гаргасан билээ.

(Эх сурвалж: NY Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-21 17:49

Нэг л живсэн онгоц гаргадаг хүн бий тэрэнд айлтга дор нь гаргана даа

Uyanga
Uyanga
2022-01-22 15:11
Reply to  Зочин

Haha yag zow

Зочин
Зочин
2022-01-22 13:05
Reply to  Зочин

Хахаха. Ёстой ёстой. Жаахан хөөргөөл сумлаад хаячихв�##� попроод сэлмээр татан барин гэж дэлхийг ангайлган даа

Холбоотой мэдээ

Back to top button