ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Казахстан: Моргоос хулгайлагдсан 41 цогцсыг Алма-Атад нууцаар булжээ

Казахстанд болсон үймээн самууны үеэр амиа алдсан дайчдын нууц булш Алма-Ата хотоос олдсон талаар “Телеграм” /Telegram/ суваг мэдээллээ.

Өмнө нь, тус хотын цагдаагийн газрын дарга Канат Таймерденов хэлэхдээ, энэ сард үл мэдэгдэх этгээдүүд морг руу долоон удаа халдлага үйлдэж,  моргт байсан 41 хүний ​​цогцсыг хулгайлсан талаар мэдээлж байсан.

“Алма-Ата хотод нууц булш олдсон гэх мэдээлэл үнэн гэдгийг баталж байна. Үймээн самуунд оролцогчид хэн болохыг нь тогтоолгохгүйн тулд нууц оршуулга үйлдсэн” хэмээн Канат Таймерденов мэдээлсэн байна.

Нэгдүгээр сарын үйл явдлын улмаас 695 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тус улсын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, 4,578 хүн шархадсан, 225 хүн амь үрэгдсэний 19 нь аюулгүй байдлын албаныхан байсан гэсэн.   

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x