ДЭЛХИЙНИЙГЭМ

Япон “Файзер” вакциныг 5-11 насныханд хэрэглэхийг зөвшөөрлөө

Японы Эрүүл Мэндийн Яам өнөөдөр “Файзер” /Pfizer/ компанийн коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн талаар “Кёодо” агентлаг мэдээллээ.

Хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас вакцинжуулж эхлэх бөгөөд найман сая орчим хүүхэд вакцинд хамрагдах аж.

Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр, 5-11 насны хүүхдүүдэд хийх вакцины тун нь насанд хүрэгчдэд зориулсан тунгийн гуравны нэгтэй тэнцэх юм байна. Вакцины тунгийн идэвхтэй найрлага нь адилхан боловч хүүхдүүдэд тусгайлан зориулсан тунг хийх ажээ.

Японд одоогоор коронавирусийн эсрэг вакцинд 12 ба түүнээс дээш насны иргэдийг хамруулж байгаа юм.

(Эх сурвалж: Kyodo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button