Израилийн хоригдлууд эхнэрээ зайнаас жирэмслүүлж байжээ

Палестины “Media Watch” байгууллагаас Израилийн шоронд ял эдэлж буй Палестины алан хядагчид эхнэрүүдээ зайнаас жирэмслүүлж, “наранд” гараагүй ч эцэг болцгоосон хэмээн таамагласан тайланг нийтэлжээ.
Израилийн “Иерусалим Пост” /The Jerusalem Post/ сонинд бичсэнээр, хоригдлуудын үрийн шингэнийг хууль бусаар шоронгоос гаргадаг аж.

“Аль-Акса” хэмээх Палестины хагас цэрэгжсэн дэглэмтэй зэвсэгт бүлэглэлийн гишүүн Рафат Аль-Карави шоронгоос суллагдсаныхаа дараа өөрийн түүхийг хуваалцжээ. Түүний хэлснээр, чипсний тусламжтайгаар дөрвөн хүүхдийн эцэг болсон гэнэ.
Тэрбээр үрийн шингэнээ төмсний чипсний уутанд хийдэг байсан гэв. “Бид шоронгийн цайны газраар дамжуулан үрийн шингэнээ гадагш гаргадаг. Энэ нь яг л супермаркет орж, гэрийнхэндээ чихэр, жимс, ундаа гэх мэт ямар нэгэн зүйл өгөхтэй адил” хэмээн Аль-Карави ярьсан байна.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.