УРЛАГ

Э.Амаржаргалыг Итали улс угсаатны биелгээ заалгахаар урилаа

Бүжигчин Э.Амаржаргал Итали улсад монгол угсаатны бий биелгээ заах урилга хүлээн авчээ. Тэрбээр 2021 онд Итали улсын Рим хотод болсон Олон Улсын TUCD соёлын наадамд “Нуман туульс” бүтээлээр амжилттай оролцож “Шилдэг бүтээл” цомын эзэн болсон юм.

Мөн Олон Улсын “А” зэрэглэлийн уралдаанд хоёр удаа “Шилдэг бүтээл”-ийн эзнээр шалгарч, тэргүүн, дэд байруудыг тус тус хүртсэн байна.

Э.Амаржаргал нь Завхан аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлч бөгөөд ирэх гуравдугаар сард Баруун таван аймгийн бүжгийн спортын багш дасгалжуулагчийн сургалтыг Улиастай хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button