ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстан: Терроризм, хүн амины хэрэг, хүчирхийллийн хэрэгт 1822 эрүүгийн хэрэг үүсгэжээ

Казахстаны хууль сахиулах байгууллагууд терроризм, хүн амины хэрэг, төрийн албан хаагчдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр 1,822 эрүүгийн хавтаст хэрэг үүсгэжээ. Энэ талаар тус улсын Дотоод Хэргийн сайд Ерлан Тургумбаев бямба гараг /2022.01.22/-т Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хийсэн төрийн байгууллагуудын тэргүүнүүдтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдлээ.

Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Ерлан Тургумбаев тус улсын бүс нутгуудад “Хууль журам”-ын шуурхай болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний явцын талаар төрийн тэргүүнд тайлагнасан байна.

“Бид иргэдээс хууль бусаар хадгалсан зэр зэвсгийг нь хурааж авах ажиллагаа үргэлжилж байна” хэмээн хэвлэлийн алба мэдэгдлээ.

Тус улсын Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр, төрийн албан хаагчдын эсрэг гэмт хэргийн шинжтэй, танхайрах, төрийн барилга байгууламж руу халдсан болон бусад гэмт хэргүүдээр нийт 1,822 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 116 хэргийг нь прокурорт шилжүүлсэн аж.

Казахтсаны Үндэсний Аюулгүй Байдлын Хорооны дарга Ермек Сагимбаев терроризмын аюул заналхийллийг саармагжуулах, цаашид түүнээс урьдчилан сэргийлэх механизм боловсруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мөн Ерөнхийлөгч Токаевт тайлагнасан байна.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button