ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Биткойны ханш есөн хувиар унаж, 35.1 мянган ам.доллар болтлоо буурлаа

Нэгдүгээр сарын 22-ны өглөө биткойны ханш 2021 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойшхи доод хэмжээ 35.1 мянган ам.доллар болж шинэчлэгдлээ. Монголын цагаар 15:50 цагийн байдлаар анхны криптовалют 35.4 мянган ам.доллароор арилжаалагдсан бол сүүлийн нэг өдрийн дотор ханш нь есөн хувиар буурчээ.

“CoinGecko” байгууллагын мэдээлснээр, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 674 тэрбум ам.доллар болтлоо буурч, арилжааны хэмжээ 35 тэрбум ам.доллар болжээ.

Биткойны ханш 43.5 мянган ам.доллароос давсны дараа нэгдүгээр сарын 20-ны орой огцом буурч эхэлсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд тогтоосон байсан түүхэн дээд хэмжээ болох 69 мянган ам.доллароос криптовалют ийнхүү 48 хувиар уналаа.

Криптовалютын зах зээлийн уналт “S&P 500” индекс унасны дараа эхэлж магадгүй төлөв байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ны арилжааны эцсийн дүнгээс харвал эл индекс нэг хувиар буурч, нэгдүгээр сарын 21-нд хоёр хувиар буурсаар байна.

Үүнээс өмнө, “Arcane Research” дүн шинжилгээний компани биткойны ханш болон “S&P 500” индексийн хоорондын хамаарал 2020 оны аравдугаар сараас хойшхи түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж мэдээлж байсан юм.

Капиталжуулалтаар хамгийн том альткойнуудын үнэ сүүлийн өдөр огцом уналаа. “Ethereum”-ийн үнэ 14 хувиар буурч 2.4 мянган ам.доллар, “Binance Coin”-ийн ханш мөн 14 хувиар буурч 353 ам.доллар боллоо. Топ арван криптовалютаас “Луна” хамгийн их хохирол амссан ба үнийн дүнгийн 27 хувиа алдаж, 57 ам.доллароор арилжаалагдаж эхэллээ.

(Эх сурвалж: CNBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button