ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Өмнөд Солонгос НҮБ-д төлөх Иран улсын 18 сая ам.долларын өрийг төллөө

Өмнөд Солонгосын Засгийн газар НҮБ-д тавьсан Иран улсын 18 сая ам.долларын өрийг төлсөн байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Төлөвлөлт, Санхүүгийн Яамнаас иш татан “ТАСС” мэдээллээ.

Нэгдүгээр сарын 13-нд Иран улс өрийн улмаас Ерөнхий Ассемблейд санал өгөх эрхээ алдахгүйн тулд НҮБ-д төлөх өрийг төлөхийг Өмнөд Солонгосын талаас хүссэн гэж онцолжээ. Нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Өмнөд Солонгосын банкуудад битүүмжилсэн байгаа Ираны хөрөнгийг ашиглан өр төлбөрийг нь төлсөн байна.

НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Розмари Дикарло үүний өмнө АНУ-аас Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг уриалж, хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөөний /JCPOA/ хэлэлцээрт заасан шаардлагын дагуу Иранд тавьсан хоригоо цуцлахыг уриалсан юм. Түүний хэлснээр, Вашингтон Бушер, Фордо, Арак зэрэг цөмийн реактор дахь зарим төрлийн энхийн зорилгоор цөмийн үйл ажиллагаа явуулах, мөн байгалийн ураны оронд баяжуулсан ураныг Иран улсаас экспортлох зэрэгт хамаарах хөнгөлөлтүүдийг өргөжүүлэх шаардлагатай байгаа гэсэн юм.

Иран болон цөмийн томоохон гүрнүүд АНУ, Европын Холбоо болон НҮБ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнээс чөлөөлөхийн оронд Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарласан 2015 оны хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөөг сэргээхийг оролдож байгаа аж. Эл гэрээнээс АНУ 2018 онд Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед гарсан удаатай.

(Эх сурвалж: )

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x