
Турк улсын өмнөд хэсэгт сүүлийн 54 жилд тохиолдоогүй их цас орлоо. Цас орсны улмаас Газиантеп мужийн өмнөд хэсэгт зам тээврийн холбоо тасарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Хүчтэй цас орсны улмаас зарим газарт 48 мм хүртэл цас орсон байна. Цасан бүрхүүл тогтож, зузаан нь 0.5-1 метр хүртэл нэмэгджээ. Тус улсын эрх баригчид уулархаг бүс нутгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр цэргийн хоёр ч нисдэг тэргийг илгээжээ. Мөн хунгарласан их цас цэвэрлэх мөн иргэдийг тээвэрлэх ажиллагаанд 900 орчим тусгай техник хэрэгслийг илгээгээд байгаа аж.

Туркийн онцгой байдлын алба хаагчид гурван мянга орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, мөн цасанд гацсан хоёр мянга орчим тээврийн хэрэгслийг цаснаас гаргасан байна.
Нийслэл Истанбул хотод мөн цас орсны улмаас их, дээд сургуулиудын хичээлүүдийг цуцалж, олон улсын нисэх онгоцны буудлыг түр хаажээ.

Истанбул хотод орсон цас оройн цагаар улам хүчтэй ширүүсч, дахин гурав хоног цас орох төлөвтэй байгааг цаг уурчид анхаарууллаа. Орон нутгийн удирдлагууд иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.
(Эх сурвалж: Al Jazeera)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.