Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Тажикистан улс Бээжингийн олимпод оролцохгүй

Тажикистан улсын баг тамирчид хоёрдугаар сарын 4-нд эхлэх Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцохгүй хэмээн тус улсын Үндэсний Олимпын Хороо /ҮОХ/-ноос мэдээллээ.

Гэсэн ч, энэ талаар Үндэсний Олимпын Хорооноос албан ёсны мэдээлэл хийгээгүй ч, Бээжингийн өвлийн олимпын наадамд Тажикистан улсыг төлөөлөн чухам хэн оролцох вэ гэсэн асуултад тус хорооны хэвлэл мэдээллийн албанаас нэг ч тамирчин олимпод оролцох эрхээ авч чадаагүй хэмээн мэдэгдлээ.

ҮОХ-ны төлөөлөгчийн мэдээлснээр, дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас Тажикстаны баг тамирчид олон улсын тэмцээн, бэлтгэл сургуулилтад оролцох боломжгүй байсан нь ийнхүү өвлийн олимпод оролцох боломжоо алдсан байна.

Харин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Олимпын наадамд албан ёсны зочноор оролцохоор Олон Улсын Олимпын Хорооны системд бүртгүүлсэн хэмээн БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч мэдэгдлээ.

Өвлийн олимпод оролцох Тажикистаны бие төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Тажикистан улс болзошгүй аюулыг арилгах идэвхтэй арга хэмжээ авна хэмээн Тажикистан улсын Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны дарга Саймумин Ятимов өмнө нь мэдэгдэж байсан.

Ерөнхийлөгч Эмомали Рахмон Бээжинд айлчлах эсэх нь харин одоогоор тодорхойгүй байгаа аж.

Өвлийн XXIV олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжинд болно. Тэмцээнд спортын 15 төрөлд, 109 багц шагналын төлөө баг тамирчид өрсөлдөх юм.

(Эх сурвалж: Centralasia news)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button