Умард Солонгос Япон тэнгис рүү хоёр ч далавчит пуужин зэрэг харвасан байж болзошгүй талаар Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагаас иш татан “Рёйтерз” агентлаг мэдээллээ.
Япон тэнгис рүү пуужин харвасан үйлдэл нь хэд хэдэн баллистик пуужингийн туршилт хийснээс хойш хэдхэн хоногийн дараа харваснаараа анхаарал татаж байгаа юм. Чухам ямар үзүүлэлттэй пуужин харвасныг цэргийнхэн нарийвчлан судалж эхэлсэн байна.
Өмнө нь, Умард Солонгос дөрвөн удаа баллистик пуужингийн туршилт хийсэн бөгөөд сүүлчийнх нь нэгдүгээр сарын 17-нд байсан. Умардынхны армийн мэдээлснээр, тактикийн удирдлагатай хоёр ч пуужинг Япон тэнгис дэх байгаа оносон гэж мэдэгдсэн.
(Эх сурвалж: Lenta)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.