Төрсөн дүүгийнхээ охиныг хэрцгийгээр зодсон иргэн ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ болж жүжиглэсэн үү

Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг төрлийнх нь хүн хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар 44 настай эрэгтэй Э-г төрсөн дүүгийнхээ охин болох ой зургаан сартай хүүхдийг хэрцгийгээр зодож, гудамжинд орхисон хэрэгт сэжигтнээр татан харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй.
Тухайн охиныг гудамжнаас олж авран хамгаалсан иргэн хэвлэлд өгсөн тодруулгадаа:
-ХҮҮХЭД ЗОДСОН ИРГЭН ХИЙСЭН ҮЙЛДЭЛДЭЭ ГЭМШСЭН ШИНЖГҮЙ, СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮН ШИГ БАЙСАН-
"Жаахан хүүхдийг хөхөө өвлийн хүйтэнд чармай нүцгэнээр санжигнуулан барьж яваад гудамжинд хаясан. Охиныг хүрмэндээ ороогоод харахад, нэг нүд нь нээгдэхгүй болтлоо тагларч хавдсан. Хоёр хацар нь хавдаж, уруул нүүр нь сийчигдсэн, чирснээс үүдэлтэй зулгарсан шархтай байсан. Тухайн иргэний биеийн хэлэмжийг харахад эрүүл бус, ухаангүй харагдсан. Охиныг хаяхдаа энэ хүүхэд биш гэсэн. Цагдаагийн газарт хүлээлгэж өгөхөд хийсэн үйлдэлдээ гэмшсэн шинжгүй, сэтгэцийн өвчтэй хүн шиг байсан" гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэх үедээ согтолтын зэрэг 3,80 хувьтай буюу хийж буй үйлдлээ хянах чадваргүй байсан аж. Мөн мэдүүлэг, байцаалт өгөхдөө хийсэн хэрэгтэй гэмшсэн тухай яриагүй бөгөөд харамссан шинжгүй, сэтгэцийн өөрчлөлттэй хүн мэт байжээ.
Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйл буюу Хэрэг хариуцах чадварын тухай заалтад, гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, cэтгэцийн эмгэг, оюун ухааны хомстлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцдог аж.
-ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ ХҮНД ЯЛ ОНООХГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭДЭГ-
Хэрэг хариуцах чадваргүй хүнд ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэдэг байна. Гэвч согтуурч, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Тухайн хэргийг үйлдсэн сэжигтэн Э-д дараах хуулийн зохицуулалтууд үйлчилнэ. Үүнд:
- Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг. Уг хэргийг үйлдсэн иргэнийг торгох мөн хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг. Гэр бүлийн хамаарал бүхий хүнийгээ ялангуяа уг хэргийг хүүхдийн эсрэг үйлдэж, харгисаар зодож тарчлаасан бол хүндрүүлэх нөхцөл болно. Зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хоригдох ялтай.
- Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх буюу Хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгээр шийтгэнэ.
- 16.11 дүгээр зүйл буюу Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэмт хэрэг. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгээр шийтгэнэ. Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сэтгэцийн өвчтэй болж жүжиглээд хэргээс мултрах гэсэн санаа нь байхдаа бүр нэг өөдгүй араатан шинжтэй. нялх байхад нь ингэж байгаа хүн тэр хүүхдийг томроод ирхээр яах ч юм билээ.
Яасан ч бага ял өгдийн харгис новшнуудад
арай гадуур байцааж байгаа юм уу
ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ БОЛ ШАР ХАДНЫ ХУРЦЫН ТАСАГТ ШИЛЖҮҮЛЧИХ ТЭНДЭЭ ҮЛДСЭН НАСАА ӨНГРӨӨХ ХЭРЭГТЭЙ ХИЙСЭН ҮЙЛДЭЛЭЭ ӨДӨР БОЛГОН САНАЖ БОДОЖ БАЙГ
Ээж аав нь гэж хүмүүс тэр үед хаана байсан юм бол тодруулаач
Энэ охинд эцэг эх байна уу.
herev uvchtei yam bol shuud ustgachih daraa daraagiin humuust buun gai bolno,bas zunduu eruul huuhdiig gemteene
Eh etseg ni IIM adguusan arhi uudag hund Ur huuhdee buu ogch haruulj Bai Hun adguusnuud zondo bh ym huuhed hoorhii
Архи нь гарсны дараа ч сэтгэцийн эмгэгтэй мэт байв#### тэгээд хариуцлага хүлээхгүй. Ядаж гэрч нар нь сэтгэцийн эмгэгтэй хүн шиг гэж хэлээд хэрэгтнийг хөнгөрүүлэх мэдээлэл өгсөн байна. Үнэхээр тэр хүнийг хариуцлагад хамруулъя гэвэл сэтгэц энэ тэр гэдэг үг огт ашиглаж болохгүй.
Хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх хэрэгтэй. Нялх амьтан маш их айсан зовсон өвдсөн байгаа. Ийм жоохон хүүхэд чинь хариугүй. 2. Уг нь эрүүгийн хуулинд биеэ хамга####ах чадваргүй щ бүлэг хүмүүст х####дв#### гээд хүндрүүлэх нөхцөл байдаг. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан.
Хэрэг хүндэрдэг 3 бүлгийн хүн: Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан.