ДЭЛХИЙНИЙГЭМ

Дональд Трамп өөрийгөө АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болно гэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийгөө Жо Байдены дараах 47 дахь Ерөнхийлөгч болно хэмээн мэдэгдлээ. Энэ талаар “Нью-Йорк Пост” агентлаг мэдээллээ.

Лхагва гараг /2022.01.26/-ийн өглөө Дональд Трампын гольф тоглож буй бичлэг АНУ-д цацагдсан. Түүнтэй тоглож байсан хамтрагч нь Трампын бөмбөг  цохих ээлж ирэхэд, “Одоо АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч цохино” гэхэд Трамп хариуд нь, “45 ба 47 дахь Ерөнхийлөгч” хэмээн хариулсан аж.

Энэ харилцан ярианы бичлэгийг олон нийтэд түгээх зорилгоор зориуд тараасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Трампын хэвлэлийн албанаас түүний энэ үйлдлийн талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

Ямартай ч, Дональд Трамп дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байсан.

(Эх сурвалж: New York Post)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button