
Гондурас улсын Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Сиомара Кастро гэх эмэгтэй улс төрийн хямралтай байгаа үед тус улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ талаар “Би-Би-Си” /BBC News/ агентлаг мэдээллээ.
Тэрбээр тус улсын Зүүний талын удирдагч юм. Тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “эвдэрсэн” улс орноо удирдан зална гэлээ. Улс орондоо шударга ёс, ил тод байдлыг тогтоохыг эрэлхийлнэ гэдгээ амлалаа.

Сиомара Кастро мөн хар тамхины хүчирхэгжсэн гэмт бүлэглэлүүдийг таслан зогсоож, үр хөндөлтийн хуулийг ч либералчлахаа амласан юм. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ “Миний хүлээн авч буй нийгэм, эдийн засгийн сүйрэл манай улсын түүхэнд байгаагүй зүйл” хэмээгээд улсын өрийн бүтцэд өөрчлөлт шинэчлэлт оруулах шаардлагатай байгааг ч онцоллоо.
Харин Сиомара Кастрогийн нөхөр Мануэль Селайя нь 2006 он болон 2009 онд хоёр удаа төрийн эргэлт болох хүртэл тус улсыг удирдаж байсан нэгэн.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эмэгтэй хүн ч эвдэрсэн юмыг эвлүүлэхдээ сайн шүү манайд аятайхан хүчтэй эмэгтэй гарахгүй байна уу эсвэл гарагахгүй �######� долоогч нар гараад байна уу