ДЭЛХИЙНИЙГЭМ

Британийн архитекторууд 2021 оны шилдэг барилгуудыг нэрлэлээ

Британийн Хатан хааны нэрэмжит Архитекторуудын хүрээлэнгээс 2021 оны дэлхийн шилдэг барилга шалгаруулах олон улсын шагналт байрыг тодруллаа. Шилдгээр Бангладешийн баруун өмнөд хэсэгт орших орон нутгийн эмнэлэгийн барилга шалгарлаа.

Тус хүрээлэнгээс хоёр жил тутамд дэлхийн шилдэг барилгыг шалгаруулдаг. Гол шагналыг хамгийн гоё загвар дизайнтай, мөн нийгэмд чухал нөлөө үзүүлдэг барилга байгууламжид олгодог юм.

Энэ удаад шилдгүүдийн жагсаалтад Германы Берлин хот дахь Жеймс Симоны галерей, Данийн Копенгаген дахь Лилль-Лангебро гүүр, Бангладешийн Саткхир дахь Найрамдлын эмнэлэг оржээ.

Жеймс Симоны галерей

Лилль-Лангебро гүүр

Бангладешийн Найрамдлын эмнэлэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button