Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Өвлийн олимпод оролцох Германы бобслейчид Хятадад мах идэхгүй гэлээ

Германы бобслейн тамирчин Франческо Фридрих болон түүний хамтрагч Торстен Маргис нар өвлийн олимпод оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн ба тэд Хятадад мах идэхээс татгалзжээ.

Friedrich wins German four-man bobsleigh battle in IBSF World Cup

Бобслейн тамирчдын эл шийдвэр нь допингийн өмнөх шинжилгээтэй холбоотой хэмээн Германы баг тамирчдын эмч Кристиан Шнайдер тайлбарлав. Үүнтэй холбоотойгоор Германы Допингийн эсрэг үндэсний агентлагаас энэ сэдвээр тамирчдад хандан уриалга гаргалаа.

“Олимпын наадам ойртож байгаа энэ үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Өсөлтийн гормоныг янз бүрийн улс орнууд, тэр тусмаа Хятадад мах үйлдвэрлэхдээ ихээр ашигладаг. Ийм бодисыг допингийн шинжилгээгээр илэрдэг. Тиймээс, баг тамирчдыг допинг хэрэглэсэн хэмээн буруутгах эрсдэлтэй” хэмээн эмч Шнайдер хэлэв.

(Эх сурвалж: Xinhuanet)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button