ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Францын компани цэнхэр өнгөтэй шар айраг гарган авлаа

Францын гар аргаар шар айраг үйлдвэрлэгч “Hoppy Urban Brew” компани далайн ургамал ашиглан цэнхэр өнгийн шар айраг гарган авсан талаар “Рёйтерз” агентлаг мэдээллээ.

Спирулина гэх далайн замаг нь байгалийн фикоцианиныг агуулдаг тул хөх өнгөтэй байдаг гэдгийг эх сурвалж онцлов. Фикоцианин бол шар айргийг исгэх явцад нэмэлтээр хэрэглэдэг бодис юм.

“Hoppy Urban Brew” компани далайн ургамал үйлдвэрлэдэг “Etika Spirulina” компанитай хамтран ийнхүү цэнхэр өнгийн шар айраг үйлдвэрлэж эхэлсэн ба түүнийгээ “Line” хэмээн нэрийджээ.

Шар айрагны үйлдвэр бүтээгдэхүүнээ бусдаас содон байлгахын тулд цэнхэр өнгийг сонгосон аж. Компанийн зарим нэг ажилчдын ярьснаар, компанийн стратеги төлөвлөгөө амжилттай болсон гэлээ.

Тус компанийн ажилтан Себастьян Вербеке “Рёйтерз” агентлагт хэлэхдээ, “Цэнхэр өнгийн шар айраг бол олны сонирхол татаж, сониуч байдлыг нь өдөөх болно” гэсэн юм. Цэнхэр өнгөтэй шар айрагны амт нь зөрөг цэцэг амтагдсан, зөөлөн, жимсний амттай аж.  

“Hoppy Urban Brew” компанийн спирулина нийлүүлдэг фермийн өөр нэг эх сурвалж мэдээлэхдээ, өнгөрсөн оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд 1500 лонх цэнхэр шар айраг борлуулсан хэмээн “Рёйтерз” агентлаг мэдээллээ.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button