Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Шинэ Зеланд өвлийн олимпын түүхэн дэх анхны алтан медалиа хүртлээ

Сноуборд /Snowboard/-ын тамирчин чин Зои Садовски-Синнотт /Zoi Sadowski-Synnott/ Бээжингийн өвлийн олимпын наадмаас өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн слоупстайл төрөлд нэгдүгээр байр эзэлж, Шинэ Зеландын анхны алтан медалийг хүртлээ. Энэ нь Шинэ Зеландын хувьд өвлийн олимпоос авч буй анхны алтан медаль юм.

Зои Садовски-Синнотт тэмцээний сүүлийн гараанд АНУ-ын тамирчин Жулиа Марино /Julia Marino/-г гүйцэж, 92.88 оноогоор ийнхүү аварга боллоо.

Зои Садовски-Синнот /Шинэ Зеланд/ - 92.88 оноо;

Жулиа Марино /АНУ/ - 87.68;

Тесс Коади /Австрали/ - 84.15.

Зои Садовски-Синнот өдгөө 20 настай. Тэрбээр Пёнчаны олимпод биг-эйр төрөлд хүрэл медаль хүртсэн ба дэлхийн хошой аварга, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт тамирчин юм.

(Эх сурвалж: AFP)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x