НИЙГЭМ

ШУУРХАЙ: Төв аймгийн замд гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Өнөөдөр Төв аймгийн зам дээр гурван машин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Яг одоо Тээврийн цагдаагийн албаныхан болон яаралтай түргэн тусламжийнхан газар дээр нь ажиллаж байна. 

Осолд орсон нэг машины зорчигчийн хэлж буйгаар урд талын том машин зогсох үед зайгаа барьж зогссон ч хойноос нь том оврын тэрэг хурдтайгаар ирж мөргөсөн. Манай машинд найман хүн зорчиж явсан бөгөөд хоёрынх нь биеийн байдал муу байна хэмээлээ.

Осолд дөрвөөс таван хүн гэмтэж, хоёр хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэхээр яаралтай түргэн тусламжийн машинаар явсан байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар зам дээр зогсож байсан хоёр том оврын машины араас хурдтай явж байсан том оврын машин мөргөсөн гэх бөгөөд уг машины тормос ажиллагаагүй болсон учраас уг осол гарсан байж болзошгүй хэмээлээ.

Орон нутгийн замд хурдаа тохируулан зорчихоос гадна, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангана уу.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button