
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын төрөл төрөгсдийн амьдардаг тансаг шилтгээн Германаас олдсон талаар тус улсын “Дойче Велле” /Deutsche Welle/ сонин мэдээллээ.
“Ханын уран зургууд /Frescoes/, тансаг лааны сууринууд, үнэт модоор урласан тааз, ханын шавар будгийн ажилбар гээд германы Баден-Баден дахь Зеелах шилтгээний дотоод засал чимэглэл нь гайхалтай юм байна. Эл үл хөдлөх хөрөнгөд зочилсон цөөн хэдэн хүмүүс түүний ямар тансаг болохыг бүгд санал нэгдсэн аж.
Шилтгээн нь хуучнаар ЗХУ-ын орнуудын олон саятнуудын хөрөнгөөр бүтсэн хамгийн гайхалтай ордон гэгддэг. зүйл юм. XIX зуунд Зеелах шилтгээн нь Оросын алдарт дипломатч, Михаил Хрептовичийн нууц зөвлөхийн зуны ордон байсан ажээ.

Гэсэн ч, өнөө цагт тэрхүү шилтгээнд Казахстаны анхны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын гэр бүлийнхэн амьдарч байгааг хэн ч гадарлаагүй байсан юм. Назарбаевынхан түүхэн шилтгээнийг өөрсдийнхөөрөө сэргээн засварласны дараа шилтгээний нутаг дэвсгэрт усан оргилуур бүхий ландшафттай цэцэрлэгт хүрээлэн байгуулж, түүний доор 1000 орчим м.кв талбай бүхий тансаг рашаан сувиллын талбай хүртэл нэмж байгуулжээ.
Дээр дурдсанчлан 25 метрийн урттай усан сангийн дээрх шилэн бөмбөрцөг сансраас авсан зургуудаас харж болох аж.

“Назарбаевынхан үл хөдлөх хөрөнгийн гадна дотно засал чимэглэл, бүтцийг өөрчлөхөд бараг арав гаруй зарцуулсан ба дөнгөж хоёр жилийн өмнө заслын ажид нь дууссан байна. Засалд ойролцоогоор 60 сая евро зарцуулсан гэдгийг хэвлэлүүд онцоллоо.

Германы компаниудын бүртгэлийн баримт бичгүүдээс харахад, Зеелах шилтгээнийг эзэмшдэг “Schloss Seelach Invest” компанийн дүрмийн санг үл хөдлөх хөрөнгийг сэргээн засварлах хугацаанд аажмаар нэмэгдүүлсэн гэжээ. Шилтгээнийг сэргээн засварлахад оролцсон хүмүүсийн нэгний ярьснаар, “Тэд /Назарбаевынхан/ мөнгийг харамгүй өгч байсан” хэмээжээ. Мөн барилгын засалчид засвар хийх бүртээ гэрэл зургийг нь Казахстан руу илгээж, алхам бүрээ тайлагнаж байсан хэмээн ярьсан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, Назарбаевынхан Зеелах шилтгээнээс гадна тус бүс нутагт өөр гурван ч үл хөдлөх хөрөнгийн объект, тэр дундаа XX зууны эхээр Баден хотод түүх судлалын хэв маягаар баригдсан нэрт архитектор Густав Штрогийн бүтээсэн вилла-зочид буудал гээд хоёр түүхэн дурсгалт газрыг эзэмшдэг нь ил боллоо. Вилла-зочид буудалд нийтдээ 100 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
“Энэ бүх үл хөдлөх хөрөнгүүд нэг гэр бүлийн гишүүдийнх. Өөрөөр хэлбэл, Нурсултан Назарбаевынх” хэмээн Баден-Баден хот дахь үл хөдлөх хөрөнгийн бүтцэд ажиллаж байсан хүн ярьсан байна.
(Эх сурвалж: Central Asia News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хураа, Энэ хавь рашаан сувил�##� ихтэйгээрээ �##�дартай.
IRGED N IIM L UCHRAAS BOSOOD BGAASHDEE.... DURAARAA HET DAVRAGSAD GADNAAS ENE TER GEJ ZOHIOCHIH YMDAA....AVILGACHID..HAA SAIGUI...