СПОРТ
Ирен Шоутен түрүүлэхдээ олимпын дээд амжилт шинэчлэв

Бээжингийн олимпын наадам үргэлжилсээр. Тэшүүрийн 5000 метрийн эмэгтэйчүүдийн уралдаанд Нидерландын тамирчин Ирен Шоутен түрүүллээ.
29 настай тэрбээр зургаан минут, 43.51 секундийн амжилтаар түрүүлэх болзол хангахдаа олимпын дээд амжилт шинэчилжээ.

Ингэснээр Шоутен Бээжингийн олимпоос хоёр дахь медальиа хүртлээ. Пёнчаны олимпын хүрэл медальтай тэрбээр “Бээжин-2022”-оос 3000 метрийн зайд түрүүлээд байсан юм.
Канадын тамирчин Изабель Вайдеманн мөнгө, Чехийн тэшүүрчин Мартина Сабликова хүрэл медаль хүртэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.